You are currently viewing “БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА

“БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА

“Барилга, хот байгуулалтын салбарын залуучуудын хөгжэлийн зөвлөл” Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 118 дугаар тушаалаар байгуулагдаж, анхдугаар хурлаа зохион байгууллаа. Зөвлөлийн анхдугаар хурлаар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Энэхүү зөвлөл нь Барилга, хот байгуулалтын салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын үзэл бодол, идэвх санаачилгыг дэмжих залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих замаар салбарын залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах юм.
Тус зөвлөлийн даргаар БХБЯ-ны ББМҮБХЗГ-ын БМҮХ-ийн дарга Д.Батзориг, Дэд даргаар БХБЯ-ны БТГ-ын ОССХ-ийн дарга Э.Батболд, НБД-аар Дэд сайдын туслах С.Дөлгөөн нар томилогдлоо. Гишүүдээр, ”Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга П.Нямдаваа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ганчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.Эрхэмбаяр, “Монголын барилгачин залуучуудын нэгдсэн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн М.Одмандах, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Мөнх-Эрдэнэ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Эко-яармаг-1 хариуцсан мэргэжилтэн Б.Баяржаргал, Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газрын барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайдын туслах Б.Даваацэрэн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах шинжээч Б.Цолмон, тус газрын мэргэжилтэн П.Билгүүнтөр, тус газрын Хуулийн хэлтсийн шинжээч Б.Мягмардорж, тус газрын Статистик, мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч Э.Ариунцэцэг, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн шинжээч Б.Анх-Оргил, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Т.Батцэнд, тус газрын ахлах мэргэжилтэн О.Баярбаатар, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Нурбек, Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Биндэрьяа, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Очирдаваа болон бусад гишүүдээс бүрдэж байна.
Тус зөвлөлийн батламжийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Г.Батдорж гардуулсан юм.