Орон Сууцны Санхүүжилтийн Корпораци, Барилга.МН хамтран 2010
оны 01-р сарын 08-ны өдөр “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах”
тухай Засгийн газрын 2009 оны 368 тоот тогтоолоор баталсан журам, болон ОНЛАЙН
ЭКСПО-гтанилцуулах зорилгоор төрийн албан хаагчдад зориулан семинар зохион
байгууллаа. Энэхүү семинараар Төрийн албан хаагчид орон сууцны урт хугацаат
зээлд хэрхэн хамрагдах,төрийналбан байгууллага ямар үүрэг хүлээх,орон сууцны
зээлийн журам, төрийн албан хаагчдын анкет болон зээлийн тооцоолол зэргийг
мэдээллээ. Мөн Улаанбаатар хотод болон орон нутагт арилжааны банкуудын зээлийн
барьцаанд байгаа орон сууцны байршил болон үнийн санал, онлайнаар хэрхэн орон
сууцсонгох талаар танилцууллаа. Семинарт ОССК-ийн дэд захирал Я.Пүрэвжав, Л.Одхүү
нар болон албаны бусад хүмүүс оролцов. Төрийн албан байгууллагуудын 50 гаруй төлөөлөгчид,
оролцож, өөрсдийн сонирхож буй асуултандхариулт авч санал бодлоо солилцлоо. Төрийн
албан хаагчид орон сууцны зээлийг олгохдоо заавал банкны зээлийн барьцаанд
байгаа шинэ орон сууцанд бус зээлийн барьцаанд байхгүй хуучин орон сууцанд мөн
адил олгуулах гэсэн саналыг тавьж байлаа.