С.ЧОЙЖАМЦ, Ц.ЦЭРЭНЖАМЦ НАРЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сономын Чойжамцийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрийг нь мялаалаа. Мөн “Буриад хийц” ХХК-ны ерөнхий инженер Цэрэндоржийн Цэрэнжавыг “Алтангадас одон”-оор шагнагдсаныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар гардуулж, баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.