Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн санал, санаачлагаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн удирдлагууд бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт ярилцлага зохион байгуулав. Уулзалт, ярилцлаганд ЗТБХБЯ-ны ТНБ-ийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ГХЯ-ны ТНБ-ийн дарга Д.Цогтбаатар, ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга Г.Баясгалан, ЭБЭХЯ-ны ТНБ-ийн дарга Д.Хүрэлбаатар, ХХААХҮЯ-ны ТНБ-ийн дарга Т.Гантулга, ЭМЯ-ны ТНБ-ийн дарга П.Хүрэлбаатар нар болон бусад яамны албаны хүмүүс оролцов. ОССК-ийн дэд захирал Л.Одхүү Засгийн газраас хэрэгжүүлж буй “4 000 орон сууц” дэд хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн байдал хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлуудын талаар танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцов