You are currently viewing ХӨШИГИЙН ХӨНДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД ЭЭЛЖИТ ХУРЛАА ХИЙЛЭЭ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД ЭЭЛЖИТ ХУРЛАА ХИЙЛЭЭ

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ээлжит уулзалт боллоо. Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол болон холбогдох газрын удирдлагууд оролцож, Олон улсын жишгээр шинэ хот байгуулах судалгааны талаар мэдээлэл сонслоо. Тодруулж хэлбэл БХБ-ын Сайдын Орон тооны бус зөвлөх Ц.Өнөржаргал Сингапур улсын RSI консалтинг болон NDC компанийн хийсэн судалгааг танилцууллаа.

Мөн БНСУ-ын Инчоны чөлөөт бүсийн төлөвлөлтүүдийн талаарх судалгааг БХБЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар нар танилцуулж, мэдээлэл солилцож, зөвлөлдөв. Мэдээлэл болгоход Инчоны чөлөөт бүсийн удирдлагын бүрэлдэхүүнд 13 салбарын Дэд сайд болон хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд багтаж, Төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Тиймээс талуудын уулзалтаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэг чиглэлд мэдээллээ солилцож явах, нэгдсэн ойлголтод хүрсэн юм. Энэхүү уулзалтаар БХБЯ-ны Хот, байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газын дарга Ц.Баярбатаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулсан байна. Дэд ажлын хэсгийн ажлын явцын мэдээллийг есдүгээр сарын 30-нд сонсох үүрэг чиглэл өглөө.