БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих журам”-ын 1-р хавсралтын 4 дэх хэсэгт заасан суурь нөхцөлийн дагуу 53 ажлын төрлөөр үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой боллоо.
Өнөөдрийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй /Хүчин төгөлдөр/ 420 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх үйл ажиллагааг цахимжуулснаар: 
-Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх;
-ИТА-ын давхцал арилах, Шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх, ДАН системээр дамжуулан ИТА-нарын мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах;
-ХУР системээр дамжуулан ААНБ-ын мэдээллийг нягтлах;
-ДАН болон ХУР системээр дамжуулан ажилчдын НДШ-ийг нягтлах,
-Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн чанар стандарт хангагдах,
-E-Mongolia.mn цахим системээр дамжуулан ИТА-ыг баталгаажуулах зэрэг олон давуу талууд бий болж байна.
Цахим системд бүртгүүлэх: