Орон сууц 4000-2 үзэсгэлэн болно

    Монгол Улсын Засгийн газрын Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “ОРОН СУУЦ 4000-2” үзэсгэлэнг 2010 оны 04 сарын 16-наас 19-ний өдрүүдэд “Чандмань ЭКСПО” төвд зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн нь хөтөлбөрт хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэд орон сууцаа сонгох мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх, барилгын компаниудын орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

   Үзэсгэлэнг Орон сууцны санхүүжилтийн корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогч байгууллага аж ахуйн нэгжийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн 411 тоотод 2010 оны 04-р сарын 08-аас 15-ны өдрийг хүртэл бүртгэж байна

Leave a Reply