Дуусаагvй барилгын ємнє тєр хариуцлага хvлээх ёсгvй

УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

Т.Урангэрэл Дугаар 057/0057/ 2010-05-05 09:04:12 , Мэдээний дугаар:


                                         Монголд, тєдийгvй дэлхий дахинд эдийн засгийн хямралтай тулгарахаас ємнєхєн 2008 онд барилгын салбарлуу хvн бvр хошуурсан. Гэвч тєдий л удаагvй эдийн засгийн хямрал нvvрлэж зєвхєн барилгын тєдийгvй олон салбар уналтад ороод байгаа юм. Зарим компани vvнээс урьтаж барилгын ажлаа дуусгасан боловч одоог хvртэл vйл ажиллагаа нь явагдахгvй гацчихсан барилгууд хотоор дvvрэн болсон. Яах нь шийдэгдээгvй удсан эдгээр барилгууд Нийслэлийн єнгє тєрхєд муугаар нєлєєлж буй. Хvнээр бол араг яс шиг болсон эдгээр барилгууд хэзээ баригдаж, ашиглалтад орох, тєр, засгаас vзvvлэх ямар нэгэн дэмжпэг бий эсэх нь хэнд ч тодорхой бус байна.

     Эдгээр барилгууд нь санхvvжилт байхгvйн улмаас vргэлжлvvлэн баригдахгvй гацаанд ороод байгаа гэсэн нийтлэг тайлбар байх аж. Дээр нь хоног єнгєрєх тусам vнэ єртєг нь нэмэгдэх горьдлого эздэд нь байдаг хэмээн мэргэжлийн хvмvvс хэлж байв. Газрын тєлбєр, материалын vнэ, харуул хамгаалалт гээд олон тєрлийн урсгал зардлууд нэмэгддэг гэнэ.

     Хувийн компаний барьсан барилгууд тvгжигдэх, хєрєнгє дутах асуудал их гардаг хэмээн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Газрын дарга Д.Мягмар хэллээ. Ер нь хувийн компанийн ийм асуудлыг Засгийн газар хариуцан дэмжих ёсгvй аж. Гэвч сvvлийн жилvvдэд Засгийн газраас эдийн засгийн хямралд єртєєд байгаа барилгын компаниудыг дэмжих ажлыг багагvй хийж, хангалттай дэмжиж байгаа. Ахмад дайчин, тєрийн албан хаагчийн орон сууц гээд олон тєсєл хєтєлбєрийг Засгийн газрын зvгээс хэрэгжvvлж буй. Мєн ирэх оны нэгдvгээр сарын 1-нээс хєрєнгийн эх vvсвэр татах, хєрєнгєєр баталгаажсан vнэт цаасны зээлийн хуулиудын тєслийг УИХ-д хvргvvлэхээр тус яамныхан ажиллаж буй гэнэ.

     Єнгєрсєн 11 дvгээр сарын 20-нд барилгын салбарыг санхvv эдийн засгийн хvндрэлээс гаргахаар 180 тэрбум тєгрєгийн бондыг Засгийн газраас зах зээл дээр гаргасан боловч тєдийлєн vр дvн мэдэгдээгvй. Мєн гvйцэтгэл нь 70-80 хувьтай байгаа компаниудад урт хугацаатай зээлийг борлуулалтын дараа эргэн санхvvжилтэд оруулахаар єгч байгаа гэнэ. Засгийн газар эдгээр дутуу баригдсан барилгуудад их хэмжээний мєнгийг єгєх боломжгvй ажээ. Одоогийн байдлаар барилга барих сонирхолтой байгууллагууд олон байгаа аж. Хятад улсын Засгийн газраас авч буй 300 сая ам.долларын зээлийн 100 саяыг орон сууцны барилгын салбарт зориулахаар тєлєвлєжээ.

     Энэ 100 сая ам.долларын тєсєв батлагдаж, санхvvжилт, хєрєнгє оруулагчийг Засгийн газар шийдсэн тохиолдолд орон сууцны барилгын vйл ажиллагаа эрчимжиж хэвийн болно хэмээн мэргэжлийн хvмvvс vзэж байна. Єнгєрсєн оны байдлаар ашиглалтад ороогvй барилгын тоо улсын хэмжээнд 25000 байсан бол энэ жил vvнээс 7526 нь ашиглалтад оржээ. Vлдсэн нь хєрєнгийг эх vvсвэр хэрэгтэй гэнэ. Эх vvсвэрийг хоёр дахь зах зээлээс мєнгє босгох замаар олох арга байгаа аж. Манай улсад одоогийн байдлаар эх vvсвэрийг олох хамгийн боломжтой салбар нь уул уурхай. Уул уурхайн бvтээгдэхvvнийг барьцаалж, эргэн тєлєгдєх болзолтойгоор эх vvсвэрийг олох нь зєв хэмээн мэргэжилтнvvд vзэж буй.

      Ингэснээр Засгийн газраас хэрэгжvvлэх гэж буй 100000 айлын орон сууц тєсєлд багтан гvйцэтгэл дутуу барилгуудын vйл ажил эгааг хэвийн vргэлжлvvлэх боломмж бий гэнэ. Банкуудын хувьд vйл ажиллагаа нь зогссон барилгад зээл олгох тєдийл ч сонирхолгvй байдаг хэмээж байлаа. Зээлийн эх vvсвэрээр vйл ажиллагаагаа явуулж байсан компаниудад нэмж зээл єгєхєд илvv эрсдэл гарахаас болгоомжилдог гэнэ. Арилжааны томоохон банкууд судалгаа хийсний дvнд барилгын vйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй компанид зээл єгдєг ажээ.

     Барилгын компаниуд анхнаасаа эрсдэлээ тооцоогvйгээс ийм асуудал vvсдэг юм байна. Одоогийн байдлаар барилгын салбарт хєрєнгє оруулах боломжтой дотоодын компани, байгууллага тєдийлєн байхгvй гэсэн судалгаа гарчээ. Анхнаасаа эрсдэлгvйгээр vйл ажиллагаагаа яаж явуулах эсэхээ тооцоогvйгээс ийм байдалд хvрээд байгаа.

    Орон сууцны барилгын борлуулалт сайн байсан тэр vеийг vргэлжлээд л байх юм шиг бодож єєрєє єєрсдийгєє гацаанд оруулсан хэмээн барилгын салбарынхан vздэг гэнэ. Тухайн компани єєрсдєє хєрєнгє оруулагч, гvйцэтгэгчийг давхар хариуцан хийдэг. Хэрвээ эдгээр хариуцлагыг тус тусдаа vvрдэг байсан бол барилгын компаниуд єдийд ингээд сууж байхгvй байсан болов уу.

Leave a Reply