You are currently viewing БХБ-ЫН САЙД  Б.МӨНХБААТАР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙНХЭНТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙНХЭНТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Баянзүрх дүүргийнхэнтэй ажил хэргийн уулзалт хийж байна. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн А. Бат-Aмгалан, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, БХБ-ын Дэд сайд Э. Золбоо, БХБЯ-ны Газрын дарга нар БХБЯ-ны харьяа байгууллагын удирдлагууд, оролцож байна.
Тус дүүрэгт нийт 62.6 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Үүнээс БХБ-ын Сайдын багцад гудамж, замын гэрэлтүүлэг, хөрсний бохирдол бууруулах, гудамж талбайн тохижилт, үерийн далан гээд 10.2 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгагджээ.
Тус дүүрэг нь 105 800 өрхтэй, 30 гаруй мянган аж ахуй нэгж, 130 гаруй худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг гээд нийслэлдээ хамгийн том дүүргийн нэг. Тиймээс ч хийж хэрэгжүүлэх ажил багагүй байгааг тус дүүргийн Засаг дарга танилцууллаа.