Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Эмрах Устаөмэртэй “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.10.27/ уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлж буй орон сууцны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эрчим хүчний хэмнэлттэй, амины болон нийтийн орон сууцны чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллах, туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.