Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2021.11.17/ болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус тогтоолын төсөлд мод үржүүлэг, модны аж ахуй байгуулах газруудыг Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодорхой тусгах саналыг хэллээ.