Орон нутагт томилолтоор ажиллаж байна.

    Засгийн газрын 40 000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт баригдсан орон сууцуудыг борлуулж дуусгахаар Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн Борлуулалтын багийнхан 9 дүгээр сарын 19-нөөс эхлэн орон нутагт ажиллаж байна. Мөн төрийн албан хаагчдын “ 4000 орон сууц төсөл” хөтөлбөр орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж байна.

    Борлуулалтын багийнхан Говь-Алтай, Архангай, Завхан , Ховд, Баян-Өлгий аймгийн төв болон эдгээр аймгуудын 30-аад суманд баригдсан 4, 8 айлын орон сууцыг борлуулахаар 14 хоног ажилласан бөгөөд өнөөдөр Увс аймгаас Хөвсгөл Булган аймгуудад ажиллахаар хөдөлсөн байна.

Leave a Reply