100000 айлын орон сууц хөтөлбөрт нэмэр болохын үүднээс Монголын ГХЯ наас НорвегийнХөгжлийн хамтын ажиллагааны газарт /Норад/ тус хөтөлбөрийн судалгааны ажилд дэмжлэг туслалцаа хүссэний дагуу Норад нь тус хөтөлбөрийг эхлүүлэхэд / судалгаан дээр/санхүүжилт хийхээр болсон байна.
2010,02-р сараас эхэлсэн ба 2011 оны 3 сард судалгааны ажил дуусна.
ГХЯ-аас Төсөл хэрэгжүүлэх нэгж /PIU/-ийг байгуулсан ба Норвегийн тал тус нэгжид Туслах маягаар уг үйл ажиллагаанд холбогдсон ба ЭКОТАУН- Эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай орон сууц төслийн гол концепцийг боловсруулсан ба энэ нь Гэр хороололыг дахин төлөвлөхдөө Монголын уламжлалт архитеотор ба соёлын хэв маягийг хадгалах, Биогазийн реакторууд, гүнийн ус, орон нутгийн барилгын материалууд дээр тулгуурлан өөрөө өөртөө енерги хадгалах, орон сууцнуудыг барих юм. Мөн концепцийн гол хэсэг бол Соёлтой залуучуудын группыг уг төслийг хэрэгжүүлэхэд татан оролцуулах юм.
Одоогоор уг төсөл дөнгөж яригдаж судлагдаж байгаа ба PIU / Төсөл хэрэгжүүлэх нэгж/ 2011 оны 3-р сард төслийн баримт бичгүүдийг Норад руу илгээснээр эхэлнэ. Уг төсөл судалгааны ажил дуусаж газраа сонгосноос хойш 8 туршилтын төсөл хэрэгжинэ. Дараа нь Үндсэн төсөл хэрэгжинэ.
Иймд дараах 2 үндсэн ажил хийгдэх хэрэгтэй байна:
• Гэр хороололын оршин суугчидын орон сууцны хүсэл эрмэлзлийг төрүүлэх, ойлгуулах,
• Төслийн санхүүгийн тогтолцоог бий болгох Төслийн бүтэц, зохион байгуулалт
• Санхүүгийн тогтолцоо нь олон улсын тэтгэлэг тэтгэмж болон өөртөө захирах хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон орон нутгийн барилгын зээлийн холимог байна.
• ГХЯ-аас байгуулсан Төсөл хэрэгжүүлэх нэгж нь уг төслийн хэрэгжилт, санхүүжилт, гэрээний стратеги, агуулгын дизайн, тендерийн материал, дэд бүтэцийн асуудлыг хариуцна.
• Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Туслах /APIU/ нь Норад ба дээрх зүйлүүд дээр Зөвлөмжинд тулгуурласан Судалгааны ажил дээр ТХНэгжид тусална. APIU нь Норвегий Stonepine As компанийг төлөөлж байгаа. ТХНэгж нь “Дэвжих Харцага” компанийг төлөөлж байгаа.