Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч Г.Мєнхбаяр нар “Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєрийн хvрээнд хамтран ажиллах санамж бичигт єнєєдєр гарын vсэг зурлаа. Санамжийг vзэглэх ёслол Нийслэлийн ЗДТГ-ын байранд болсон юм.
УИХ-ын хаврын чуулганаар “Утаагvй Улаанбаатар” хєтєлбєрийг хэлэлцээд агуулга, цар хvрээ хумигдмал байна гэж vзээд “Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєр болгож ажлын хэсэг хєтєлбєрийн нэр агуулгад єєрчлєлт оруулсан билээ. Шинэ бvтээн байгуулалт хєтєлбєр нь Монгол Улсын хэмжээнд бvтээн байгуулалтыг єрнvvлснээр хот тєлєвлєлт, эрчим хvч, инженерийн дэд бvтэц, авто замын сvлжээг олон улсын жишигт хvргэх. Мєн Монгол Улсын нийт хvн амын орон сууцны хангамжийг нэмэгдvvлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэж нийгмийг хєгжих боломжоор жигд хангах, хvн амын эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхийг нь бий болгож баталгаажуулахад энэхvv хєтєлбєрийн зорилго оршиж байгаа.
Энэхvv хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд бодлогын яам, хэрэгжvvлэгч газар хоёр хамтарч ажилласнаар бодит vр дvнд хvрэх юм. Тиймээс єнєєдєр хамтарч ажиллах санамж бичигт гарын vсэг зурж байна гэж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хэллээ. ЗТБХБЯ, НЗДТГ-тай хамтарч ажиллах хvрээнд “Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєрийг хэрэгжvvлэх дєрвєн ч ажлын хэсэн байгуулагдаад байгааг энэ vеэр Нийслэлийн засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч Г.Мєнхбаяр дуулгалаа.
Тухайлбал, одоо байгаа барилгын хуулиудад єєрчлєлт оруулах ажлын хэсгийн ЗТБХБ-ын дэд сайд А.Гансvх ахлах бєгєєд хуулийн тєслєє боловсруулаад Засгийн газар, УИХ-аар батлуулах ажлыг хариуцах юм байна. Харин нийслэлийн гэр хорооллын айлуудыг барилгажуулах ажлын хэсгийг НЗДТГ-ын зvгээс нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мєнхбаатар, ЗТБХБ-ын зvгээс Т.Пvрэвдорж нар ахлан гэр хорооллыг хаанаас эхэлж барилгажуулах вэ гэдгийг тодорхойлох юм байна. Гурав дахь ажлын хэсэг нийслэлийн авто замын салбарт ямар єєрчлєлтvvд хийх вэ гэдгийг боловсруулж, санхvvжvvлэх асуудлууд дээр ажиллана.
Ингэснээр “Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєр бодит vр дvнгээ єгєх учиртайг хэллээ. Ємнєх “Утаагvй Улаанбаатар” хєтєлбєр нь зєвхєн нийслэл хотын хорт утааны хэмжээг багасгахад чиглэж байсан бол хєтєлбєрийн нэрийг єєрчилж “Шинэ бvтээн байгуулалт” болгосноор хот хєдєє гэж ялгалгvйгээр хєтєлбєрийн цар хvрээ нэмэгдэх боломж нээгдэж нийслэл хотод хийгдэхээр яригдаж байсан хєгжлийн асуудлууд Монгол орны нутаг дэвсгэрийг бvхэлд нь хамарсан хєтєлбєр болж батлагдсан нь давуу талтай юм. Шинэ бvтээн байгуулалт" vндэсний хєтєлбєр найман vндсэн чиглэлтэй. Хєтєлбєрийн нийт санхvvжилт 18 их наяд тєгрєг. Vvний 10 орчим тэрбум тєгрєг нь нийслэлийн зам,тээвэр, барилгын салбарт зарцуулагдах юм байна.
Olloo.mn