ОССК-ийн зуны “Summer holiday”аялал зугаалга боллоо.

     ОССК-ийн хувьд 2010 он ёстой л хүний хөлд дарагдсан их ажлын жил болж байна. Засгийн газрын “4000 орон сууц” хөтөлбөр батлагдах сургаас эхлээд энэ их ажил ундарч эхэлсэн гэхэд болно. Төрийн албан хаагчдад хэрхэн яаж түргэн шуурхай, бага хүүтэй орон сууцны урт хугацаат зээлийг олгох вэ гэдэг нь ОССК-ийн гол асуудал болж байсан үе саяхан билээ.

  
     Гэтэл энэ бүхэн ард хоцорч өнөөдөр оночвтой удирдлага зохион байгуулалт, сэтгэл зүрхээн зориулан эрч хүчтэй ажиллаж буй залуу хамт олны хүчээр хөтөлбөр богино хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр хөтөлбөрийн явц 53,6 хувин гүйцэтгэлтэй байгаа ОССК-ийн ажлын үр дүн ямар байгаа нь ойлгомжтой.

    ОССК бол залуу байгууллага. Залуу удирдлагатай, залуучууд ихтэй хамт олны хувьд их ажлын дараах хүч сэлбэх “Summer holiday”аялал амралтыг зохион байгууллаа. “Summer holiday”аялал Тэрэлжийн Чингисийн өвөлжөө жуулчны баазад болсон бөгөөд Хэрэйдийн Ван хан Тойрол хааны өвөлжиж байсан бууц, ундаалж байсан горхи, хүслийг биелүүлэгч хэмээн шүтэж байсан мод зэрэг өнө эртний түүх агуулсан газруудаар аялжээ.

Leave a Reply