БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпорацийн /HF/ 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидийн баг 2010 оны 10-р сарын 26-29 ны хооронд семинар хийх гэж байна

                                                           

   БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпорацийн /HF/ 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидийн баг 2010 оны 10-р сарын 26-29 ны хооронд ирэх ба энэ удаагийн айлчлалаараа дараах ажлуудыг хийх саналтай байна:

    1. ОССК дараах сэдвүүдээр төлөөлөгчдөд лекц тавина:
• ОССК-ийн моргейжийн зээлийн систем
• Монголын моргейжийн зах зээлийн өнөөгийн байдал
• Орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр
• Монгол дахь Солонгосын барилгын компаниудын үйл ажиллагаа, үр нөлөө

    2. ОССК-тай холбоотой байгууллагууд дээр очиж танилцах

    3. Солонгосын тал мөн манай мэргэжилтнүүдэд лекц тавина:
• HF-н танилцуулга, тогтоол, дүрэм журам
• HF-н эрсдлийн менежментийн систем
• IT системийн хөгжил ба HF-ийн IT үйл ажиллагааны систем
• HF-ийн санхүүгийн эх үүсвэрийн менежмент
• Орон сууцны зээлийн баталгааны бүтэц

    Төлөөлөгчдийн багийн ахлагчаар Солонгосын ОССК-ийн /HF/ Судалгааны хэлтсийн хэсгийн менежер Пак Хюн Гу ирэхээр болсон байна.

    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн:
    1. Пак Хюн Гу – Судалгааны хэлтсийн хэсгийн менежер/багийн ахлагч/
    2. Сио Сионг Кю – Стратеги төлөвлөлтийн хэлтсийн хэсгийн менежер
    3. Ким Хун Коо – Орон сууцны зээлийн баталгааны хэлтсийн Менежер
    4. Ким Жун Мин – Санхүүгийн Менежментийн хэлтсийн менежер
    5. Хюн Сиок Нам – Эрсдлийн Менежментийн хэлтсийн менежер
    6. Ким Донг-Хюн – IT ажиллагааны төвийн туслах менежер
    7. Канг Шин-Жай – Даегү, Жёнгбүк салбарын туслах менежер
    8. Ан Хё Гуанг – Гуанжу, Жённам салбарын туслах менежер