“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, “Сургалтын төлөвлөгөө”-ний хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран өнөөдөр /2021.12.07/ зохион байгууллаа.
Сургалтыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхтуяа удирдан явууллаа. Сургалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн албан хаагчид хамрагдав.
Энэ удаагийн сургалт нь Монгол орны газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн аюул, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулах чадавхийг сайжруулах мэдлэг, мэдээлэл олгох зорилготой явагдлаа.
Байгууллагын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх, дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.