http://www.business-mongolia.com/mongolia/2010/07/30/every-citizen-can-get-housing-loan-next-year/
Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр 2010 оны 6-р сарын 25нд УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан бөгөөд тус хөтөлбөр нь “Утаагүй Улаанбаатар”, “ 100 000 айлын орон сууц” хөтөлбөрүүдтэй хамт хэрэгжих юм.
2010-2015 оны хооронд хэрэгжих тус хөтөлбөр нь уул уурхайн төслүүдийн урьдчилгаа төлбөр гэх мэт 6 янзын эх үүсвэрээр санхүүжигдах ба хамгийн анхаарал татахуйц төсөл бол Яармаг, Нисэх хавиар баригдах шинэ орон сууцны хороолол төсөл бөгөөд уг орон сууцнууд нь орон сууцны моргейжийн зээлээр ард иргэдэд олгогдох юм. Уг төслийг “4000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ОССК хариуцах болно. “ 100 000 айлын орон сууц” хөтөлбөр нь зөвхөн төрийн албан хаагчдад бус зээлийн шаардлагыг хангасан иргэн бүрт зориулагдах юм.