ӨНӨӨДӨР СОНИН
2011.01.06
Х.БОЛОР
Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зорилгоор Засгийн газраас баталсан “4000 îðîí ñóóö” төсөл үр дүнд хүрч, төрийн 2500 гаруй албан хаагч байртай болоод байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд зориулж өнгөрсөн онд УИХ-аас Засгийн газарт 80 тэрбум төгрөгийн бондын санхүүжилт шийдвэрлэж өгсөн. Үүгээр дээрх иргэдийг орон сууцтай болгожээ. Үлдсэн 1500 албан хаагчийн зээлийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх юм. Үүнд 72 тэрбум төгрөг зарцуулахаар санхүүжилтийг шийдвэрлýсэн байна.
20 жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй энэхүү зээлд хамрагдсан төрийн албан хаагчид барилгын 160 гаруй компанийí орон сууцнаас байраа сонгожээ. “4000 орон сууц” төслийг арилжааны банкаар бус Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан хэрэгжүүлсэн. Энэ нь зөв болжээ гэж барилгын салбарынхан болон зээл авсан төрийн албан хаагчид үзэж байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын шуурганд нэрвэгдсэн барилгын болон банкны салбарыг санхүүгийн хүндрэлýýñ ãàðàõàä “4000 орон сууц” төсөл èõýýõýí òóñ хүргэсэн гэж ОССК-ийнхан үзэж байна. Учир нь борлуулалт нэмэгдсэнээр дээрх 160 компанийн 70 хувь нь арилжааны банкнû õóãàöàà õýòýðñýí зээлээс чөлөөлөгджээ.
Уг хөтөлбөрийг Орон сууцны санхүүжилтийн корпораци өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны мөн сард дуусна.