ОРОН СУУЦНЫ VII ХОРООЛЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” төслийн “Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх” чиглэлийн хүрээнд:     Тус хороололд 8000 айлын орон сууцыг барихаар төлөвлөв. Нийгмийн дэд бүтцийн дараахь барилга байгууламжууд баригдана. Үүнд:
   o 8060 хүүхдийн сургууль,
   o 2020 хүүхдийн цэцэрлэг,
   o 605 суралцагчидтай МСҮТ,
   o өдөрт 1175 үзлэг хийх хүчин чадалтай өрхийн эмнэлэг,
   o 7730 м2 үйлчилгээний талбай бүхий, 520 ажлын байртай худалдаа, үйлчилгээний төв,
   o 1110 суудалтай соёлын төв,
   o 1680 м2 талбай бүхий спорт цогцолборыг тус тус барихаар төлөвлөж байна.  Инженерийн дэд бүтцийн дараахь барилга байгууламж, шугам сүлжээнүүд баригдана.   Үүнд:
Дулаан хангамж:   Эдгээр барилга байгууламжуудын дулааны нийт ачаалал 59.9 Гкал/цаг байх бөгөөд ф150-500 голч бүхий 2.5 км урт дулааны гол шугам, дулаан дамжуулах 11 төвийг барьж дулаанаар хангана.  Ус хангамж   Aриутгах татуурга: Нийт 11640.0 м3/хоног цэвэр ус шаардагдах бөгөөд ф300 мм-ийн голч бүхий 2.3 км урт цэвэр усны шугам, ф300-500 мм-ийн голч бүхий 1.8 км урт ариутгах татуургын шугам барьж 21-р коллекторт холбоно. Цахилгаан хангамж:   Нийт цахилгааны ачаалал 22.7 мВт байна. “Од” дэд станцаас тус хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангаж хорооллын дэргэд 35 кВ дэд өртөө барин дамжуулах сүлжээгээр хангана. Авто зам: 4.5 км урт хорооллын төв замыг барина. Хэрэгжилтийн байдал:    Орон сууцны санхүүжилтийн корпорацид 3.0 га газарт 1000 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар газар олголт хийгдсэн. Барилгын техникийн төсөл боловсруулах, инженер геологийн судалгааны ажил хийгдэж иргэд, оршин суугчдад ерөнхий төлөвлөгөөг танилцуулах, тэдний оролцоотойгоор төслийг хэрэгжүүлэх, нөхөн олговортойгоор газар чөлөөлөх зэрэг асуудлаар уулзалт, ярилцлага хийх ажлыг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Нийслэл, дүүргийн Газрын алба, хороодын Засаг даргын ажлын албатай хамтран зохион байгуулснаар одоогийн байдлаар 22 айлын 2 га газрыг чөлөөлөөд байна.    Газар өмчлөгч, эзэмшигч "Чин удам" ХХК, "Анд интернэшнл" ХХК, иргэн Т.Хандсүрэн, иргэн А.Хүрэлшагай, "Бэрэн констракшн энд автомэшн" ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 1.08 га газарт баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын техникийн төсөл, ажлын зураг батлагдсан. Тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу "Чин удам" ХХК-ийн 320, Сангийн яамны 72 айлын орон сууцны барилгын угсралтын ажил 30.0-70.0 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгдэж байна. Төлөвлөлтийн талбайд суурьшиж байсан 350-аад газар өмчлөгч газраа орон сууцаар солих нөхцөлтэйгээр болон зах зээлийн үнээр худалдаад байна.     Дулааны 6а, бв магистралийг өргөтгөх, шинэчлэх ажлын зургийн дагуу эхний ээлжийн шугамын угсралтын ажил хийгдэж байна. Цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл боловсруулах техникийн нөхцөл олгогдсон. Ажлын зураг төслийг "Инжбайгууламж" ХХК боловсруулан улсын экспертизээр хянуулж байна. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ: • 2009 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний Эрдэс баялаг, эрчим хүчний Сайдын багцад ф500 мм-ийн голчтой 2198 м-ийн урттай 6б магистралийн дулааны хос шугамыг ф600 мм болгон өргөтгөн шинэчлэх ажилд 4.65 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан.

“100 мянган айлын орон сууц&r dquo; т] ]>

Leave a Reply