You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Хот байгуулалтын эрхийг олгох, хугацааг сунгах, ажлын төрөл нэмэх, нөхөн олгох, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэх, гэрээ байгуулах, лавлагаа гаргах үйл ажиллагаа цахимжиж шинэчлэгдлээ.

Барилгын салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж буй дээрх бүх цахим системийн шинэчлэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд хот байгуулалтын баримт бичгийг оруулах аргачлалын зааврыг танилцуулах уулзалт боллоо.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат, Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр, 60 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож санал солилцлоо. Төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхол, хүн сурталгүй, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй үзүүлэх үүднээс Барилгын салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг 2021 оноос цахим системд шилжүүлээд байна.