You are currently viewing САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2022.04.29-ний өдөр боллоо. Тус хуралданаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
– Майдар хот төсөл хэрэгжих талбайд хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгөх ажлын эцсийн тайланг танилцуулах тухай
Төв (магистраль) дамжуулах хоолой, /Газрын тосны бүтээгдэхүүн/ БНбД 44-01-08 шинэчлэн боловсруулсан тухай
Төв (магистраль) дамжуулах хоолойн угсралт /Газрын тосны бүтээгдэхүүн/ БНбД 44-02-08 шинэчлэн боловсруулсан тухай
Бага хүчин чадлын шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэл болон ашиглалт, галын аюулгүй байдлын шаардлага БНбД шинээр боловсруулсан тухай
Шингэрүүлсэн байгалийн хийн агуулах. Галын аюулгүйн байдлын шаардлага БНбД шинээр боловсруулсан тухай
Салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ажиллах журмын төсөл боловсруулсан тухай
Хэлэлцэгдсэн асуудлуудын хүрээнд зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөлөөс “Майдар хот”-ын төслийн талбайд хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгч, эцсийн тайланг танилцуулах хүрээнд тооцоо судалгааг дахин хийж, иж бүрэн үнэлгээ боловсруулж, дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэх, Төв (магистраль) дамжуулах хоолой /Газрын тосны бүтээгдэхүүн/ БНбД 44-01-08 шинэчлэн боловсруулах ажил, Төв (магистраль) дамжуулах хоолойн угсралт /Газрын тосны бүтээгдэхүүн/ БНбД 44-02-08 шинэчлэн боловсруулах нормын төсөл, Бага хүчин чадлын шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэл болон ашиглалт, галын аюулгүй байдлын шаардлага” БНбД шинээр боловсруулах, Шингэрүүлсэн байгалийн хийн агуулах, галын аюулгүйн байдлын шаардлага” БНбД шинээр боловсруулах нормын төсөл, Салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ажиллах журмыг зарчмын хувьд дэмжиж, зөвлөлийн гишүүдээс өгсөн саналуудыг тусган, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулахаар тус тус шийдвэрлэлээ.