Хамгийн олон оролцогчтой барилгын үзэсгэлэн “Барилга Орон Сууц-2011”

        

     Жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгууллагддаг “Барилга Орон Сууц-2011” үзэсгэлэн яармаг “Ногоон дэлхий, ногоон барилга” уриан дор 2011 оны 4 сарын 22-25-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгууллагдах тухай хэвлэлийн бага хурлыг Монгол Ньюс мэдээлэлийн төвд хийлээ.
Тус хэвлэлийн бага хуралд БЗМТ- ийн захирал Г. Батсүх, “Барилга.МН” сэтгүүлийн эрхлэгч Ч. Баатарсүрэн, “МҮХАҮТ” Барилгын зөвлөлийн дарга Б. Амарсанаа, МБХолбооны тэргүүн Ц.Батбаатар болон МБИХолбооны гүйцэтгэх захирал Б.Гантөмөр нар оролцож үзэсгэлэнгийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

     Тус үзэсгэлэн яармагийг ЗТБХБЯам, ГХБГЗЗГазар, “Барилга.МН” сэтгүүл, “МҮХАҮТ” Барилгын зөвлөл, МБХолбоо, МБИХолбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус үзэсгэлэн яармагт:

 · Шинэ орон сууцны захиалга авч буй компаниуд
 · Банк санхүүгийн байгууллагууд,
 · Барилгын материалын үйлдвэрлэгчид, импортлогчид
 · Барилгын машин механизм тоног төхөөрөмж нийлүүлэгчид,
 · Интерьер дизайн, ландшафт тохижилт гүйцэтгэгчид зэрэг нийт 140 гаруй компаниуд оролцож байгаа нь хамгийн олон оролцогчтой тэр дундаа

    “Барилга Орон Сууц-2011” үзэсгэлэн яармагийн нэр хүндийг илтгэж байна. Үзэсгэлэнд шинэ орон сууцны захиалга худалдаа хийх 50 гаруй компани оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн яармагийн үеэр орон сууц хайж байгаа иргэддээ зориулан хямдрал, урамшууллыг зарлаж байгаагаас гадна газар дээрээ банкны зээл, лизингэд хамрагдаж хүссэн орон сууцаа худалдан авах боломжийг олгож байна.

    Амины орон сууц барьж байгаа компаниудын барилгын материал, технологитой танилцаж, гарын авлага ном, каталоги авч болохоос гадна хашаа, зусландаа ногоон байгууламж, мод ургамал тарих, гэр байшиндаа засвар хийх, байгууллагынхаа интерьер дизайныг өөрчлөхөөр шийдсэн бол мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө аван засвар үйлчилгээгээ хийлгэх захиалга өгөх боломжтой.

    Мөн барилгын материалын үйлдвэрлэгчид, импортлогчдын дэвшилтэт технологитой барилгын материалтай танилцахаас гадна худалдан авалт хийх зэрэг илүү олон өргөн хүрээг хамарч байгаагаараа энэ үзэсгэлэн яармаг онцлог давуу талтай.

    “Барилга Орон Сууц-2011” үзэсгэлэн яармагийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн “Баян Монгол” хороолол, Ивээн тэтгэгчээр “Хөнгөн Бетон” ХК, Мэдээллийн ивээн тэтгэгчээр SBN ТВ, Шуурхай зар сонин, Үндэсний зарын портал Zarmedee.mn сайт оролцож байна. Мөн энэ үеэр “Ногоон барилга – Эрчим хүчний хэмнэлт” сэдэвт Барилгын мэргэжлийн Англи хэлний тэмцээн 4 сарын 23-нд ШУТИС дээр болно.

    Үзэсгэлэн яармагийн үеэр “Шилдэг тохижилттой ногоон орон сууц”, “Байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч” , “Эрчим хүчний хэмнэлттэй ногоон бүтээгдэхүүн” зэргийг шилдгээр шалгаруулна.

    Үзэсгэлэнгийн нээлт 2011оны 04 сарын 22-ны өдрийн 14 цагаас болох бөгөөд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүдийн удирдлагууд оролцох юм байна.