You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.08.29/-ны өдөр боллоо. Яам болон харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг шуурхайн эхэнд танилцуулав. Тус мэдээллийн дараа яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт хагас жилийн ажлын тайлангийн дүнг танилцуулсан бол Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын дэд бүтцийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын талаар мэдээлэл тавилаа.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарын хэмжээнд хэрэгжиж буй зарим төсөл арга хэмжээний явцыг холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн Газрын багц хуулийн шинэчлэл, Барилгачдын өдрийн 96 жилийн ой арга хэмжээнүүд, ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой ажлуудын хүрээнд яам болон харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгснөөр сайдын шуурхай хуралдаан өндөрлөлөө.