2011 оны 9 дүгээр сард Шанхай хотод зохион байгуулагдсан Дэвшилтэт шинэ технологи ашиглаж барьсан барилгын олон улсын үзэсгэлэн яармагт Орон сууцны санхүүжилтийн корпорацийн төлөөлөл оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр барилгын шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж буй Шанхайн барилгын компаниудтай харилцаа холбоо тогтоон Шанхай хотын Хот байгуулалтын газрын удирдлагуудтай уулзалт хийж туршлага судлах, хамтран ажиллах чиглэлүүдийг судалсан байна.