МҮЭ-ийн холбоо нь Орон сууцны санхүүжилтийн корпорацитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн “100 мянган айлын орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлогтой иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам” 2012 оны 02 сарын 20-ны өдөр батлагдан гарсан.

Уг журам батлагдсантай холбогдуулан МҮЭ-ийн холбоо нь Орон сууцны санхүүжилтийн корпорацтай хамтран ажиллах гэрээ байгуулж, иргэдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, хөтөлбөрийн хэрэгжилт болон зээлийн олголтын үйл ажиллагаанд хяналт тавихаар дараах зарчимын гол асуудлыг гэрээнд тусгасан байна.
Үүнд:

  • Иргэд хөдөлмөрчдийг орон сууцны зээлд хамруулах үйл ажиллагаа нь холбогдох дүрэм журмын хүрээнд явагдаж буй эсэхэд хяналт тавих,
  • Зээл хүсэгч иргэдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах замаар хөтөлбөрт оролцогч арилжааны банк, хамтран ажиллагч барилгын компанид шаардлага хүргүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар нийтэд мэдээлэх,
  • Барилгын компаниудын иргэдтэй байгуулах гэрээний нөхцөл, үнэ, бусад шаардлага хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих,
  • Барилгын компаниудын барилга угсралтын ажлын чанар, стандарт, ашиглалтанд оруулах хугацаанд хяналт тавих,
  • ОССК-иас хувиарлан хүргэсэн иргэдийн матераилыг оролцогч арилжааны банк хүлээн авч ажлын 15 хоногийн дотор судлан, зээл олгож буй эсэхэд хяналт тавих зэрэг эрх, үүргийг МҮЭХ нь хүлээсэн.

Эдгээр гэрээгээр хүлээсэн эрхийнхээ хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал, гомдол хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлэж ажиллах болно

Leave a Reply