Сингапур улсад сургалтанд хамрагдлаа

ОССК болон Сингапур улсын Орон сууцны хөгжлийн зөвлөл /The Housing and Development Board/-ийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хот төлөвлөлт, орон сууцны хотхоны менежмент, моргэйжийн зээлийн чиглэлээр 7 хоногийн сургалт, туршлага судлах ажлыг Сингапур улсад зохион байгууллаа.

Сургалтанд ОССК, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Хот, байгуулалт, төлөвлөлтийн газар, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны 15 удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцлоо.



Тус арга хэмжээний үеэр ОССК-ийн Гүйцэтгэх захирал  Ж.Алдаржавхлан, ГХБГЗЗГ-ын захирал Ц.Ганхүү, ССХОБЗА-ны дарга Ё.Бадраа, УБ хотын ерөнхий архитектор Э. Хүрэлбаатар,  УБ хотын ерөнхий инженер Алтангэрэл нар Орон сууцны хөгжлийн зөвлөлийн Үл хөдлөх хөрөнгө, корпорацийн группын дэд захирал ноён Яп Чин Бен, Корпорацийн хөгжлийн группын захирал ноён Ранди Лим нарын удирдах албан тушаалын хүмүүстэй уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.



Leave a Reply