Орон сууцны санхүүжилтийн корпорациас мэдээлж байна

Өнөөдрийн байдлаар /2012 оны 5 сарын 9-ны/ “Анх удаа орон сууц худалдан авч байгаа, 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууц сонгосон” байх шаардлагыг хангасан 1145 иргэний материалыг албан ёсоор хүлээн аваад байна.

Хүлээн авсан иргэдийн материалыг хөтөлбөрт оролцогч арилжааны банкуудад хүргүүлээд байгаагаас 339 нь Капитал банкийг, 806 иргэн Төрийн банкийг сонгож зээлийн судалгаанд хамрагдаад байна.

Төрийн банк “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн судалгааг дагнасан 1 салбараар дамжуулан судлан ажиллаж байна.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад банк зээл олгох шийдвэр гарсан иргэдээс түр барьцаа шаардаж зээлийг олгож байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байсан.

Энэхүү асуудлыг иргэдэд дарамт түвэггүйгээр шийдвэрлэх үүднээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн жагсаалтанд багтсан баригдаж буй барилга дээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргаж банкинд түр барьцаалах, мөн тухайн барилгын компанитай банк, иргэн нар хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулан ажиллахаар шийдвэрлэж байна.

Иргэдийн ирүүлсэн хүсэлтийн материал дээр үндэслэн:

1. Орон сууцны үнийг хүснэгтээр харуулахад:

2. Орон сууцны үнийг графикаар харуулахад:

3. Орон сууцны талбайн хэмжээгээр харуулахад:

Leave a Reply