Сангийн дэд сайд Ч.Ганхуяг ОССК-ийн ажлын явцтай танилцлаа.

       Орон сууцны санхүүжилтийн корпораци нь хүн амыг орон сууцжуулах Засгийн газрын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага. Байгуулагдсанаас хойш 5 жил болж буй тус корпораци Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөр, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
   
      Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын орлогч дарга Л.Баяраа нар өчигдөр ОССК-д хүрэлцэн ирсэн бөгөөд ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан хүлээн авч корпорацийн үйл ажиллагаа, үндсэн чиглэл, хүн амыг орон сууцжуулах Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөр, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” төслийн явц үр дүнг танилцуулж тайлагналаа.

    Уулзалтын төсгөлд Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлэхдээ Монгол улсын хүн амыг орон сууцжуулах их үйлсэд зүтгэж буй хамт олонд ажлын амжилт хүслээ.

     
   

Leave a Reply