“Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа

     “Шинэ яармаг” хорооллын шав тавих ёслол өнөөдөр Яармагийн дэнжид боллоо. УИХ-аас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд Засгийн газар Улаанбаатар хотын хэмжээнд 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Хөтөлбөрийн эхнийх нь гэж хэлж болохуйц “Шинэ яармаг” хороололд 15 мянган айлын орон сууц баригдана. Түүнийг дагаад дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай үйлчилгээнүүдийг байгуулах учраас “Шинэ яармаг” хороолол цогц хороолол болно гэж албаныхан үзэж байна.

      Тус хорооллын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хятадын коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улстөр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газар нь орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Шинэ яармаг” хорооллыг байгуулахдаа Хятад улсаас авах хөнгөлөлттэй з

Leave a Reply