Цасны баяр

 “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт  Цасны баяраа хийлээ.

2013 оны 1 дүгээр сарын 26-нд  Орон  сууцны санхүүжилтийн корпорацийн хамт олон “Чингисийн хүрээ”амралтын газарт  “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвийн  доор “Цасны баяр 2013”-г  зохион байгууллаа.
“Цасны баяр 2013” арга хэмжээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга, Тамгын газрын захирал Ц.Батсүх оролцлоо. “Цасны баяр 2013” арга хэмжээний хүрээнд ОССК-ийн газар хэлтэсүүдийн дунд спортын олон тэмцээн уралдаан зохион байгуулсан бөгөөд “Цасны сумо”-гийн эрэгтэйчүүдийн  барилдаанд  Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Батмөнх, эмэгтэйчүүдийн барилдаанд Тамгын газрын ажилтан Д.Энхцэцэг нар тус тус түрүүлэн цасны сумогын аваргаар тодорлоо.
Мөн Хөлбөмбөг, Олс таталтын тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд Хөлбөмбөгийн тэмцээнд  С.Ариунзул захиралтай Хөрөнгө оруулалт моргеижийн газар аваргалж, удаах байрыг  Стратеги төлөвлөлтийн газар, Хуулийн хэлтэс, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн хамтарсан баг эзэлж 2 дугаар байранд орлоо.
Харин олс таталтын тэмцээнд М.Оригжав захиралтай Төслийн удирдлагын газар, Хөрөнгө зоихицуулалт, төслийн санхүүжилт, зээл бүртгэлийн газрын хамтарсан баг түрүүллээ.
 Багийн нийт дүнгээр Стратеги төлөвлөлтийн газар, Хуулийн хэлтэс, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн хамтарсан баг түрүүлж Шилжин явах Цомын эзэн боллоо.