Урилга

                                    

 

Монгол улсын Засгийн газраас Орон  сууцны нийлүүлэлтийг дэмжих  бодлогын хүрээнд барилгын аж ахуйн нэгжүүдтэй санал  солилцох уулзалт зохион байгуулахаар боллоо.

 

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар,  Орон сууцны санхүүжилтийн корпораци хамтран  “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 2 дугаар сарын 26-ны 10 цагт МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцох юм.

Үүнтэй холбогдуулан барилгын аж ахуйн нэгжүүдийн дунд дуусаагүй орон  сууцны барилгын бүртгэл судалгааг явуулж байгаа бөгөөд салбарын аж ахуйн нэгжүүдийг энэхүү  судалгаанд өргөнөөр идэвхтэй  оролцохыг урьж байна. 

 Судалгааны  гол зорилго нь цаашид төрөөс  орон  сууцны нийлүүлэлтийг дэмжих бодлогын хүрээнд барилга  орон  сууцны мэдээллийн баазыг бий  болгох, барилга орон сууцны нийлүүлэлтийг  дэмжихэд  Засгийн газраас  авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогыг  боловсруулах,  иргэдийг  баригдаж  буй   орон  сууцны талаар бодит мэдээллээр хангахад оршино.

 Судалгаанд хамрагдах аж  ахуйн нэгжүүд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газрын харилцаа, Геодези зураг зүйн газар, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн цахим хуудас, Барилга.мн, Шинэ байр.мн зэрэг сайтуудаас  судалгааны маягтыг татан авч бөглөн Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүлээлгэн өгөх мөн Erdenetsetseg@OCCK.mn  хаягаар илгээх боломжтой. 

 

Судалгааны хүснэгтийг ЭНД-ээс татаж авна уу.

Leave a Reply