“ТОСК” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтыг өчигдөр /2023.09.28/ зохион байгууллаа.

Сургалтыг Газар хөдлөлт, хорт хий, утаанаас урьдчилан сэргийлэх сургалт судалгаа хариуцсан арга зүйч, ахмад А.Золжаргал, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт судалгаа хариуцсан сургагч багш, дэслэгч Сарнай, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургагч багш, ахмад Батцэцэг, Утаат орчны аюулгүй байдлын сургагч багш, ахлах дэслэгч  Л.Золзаяа нар удирдан явууллаа.

Сургалтын үеэр гамшгийн утаат орчноос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гал гарсан үед биеэ хэрхэн авч явах талаар ерөнхий мэдлэг олгож, тусгайлан бэлдсэн утаат орчинд дадлага хийлгэлээ.

Мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, ахуйн хүрээнд учирч болох яс хугарах, үе мултрах, зүрхний үйл ажиллагаа доголдох, боолт хэрхэн хийх, хугарсан үе мөчийг хэрхэн боож, түргэн тусламжийн эмчийг иртэл тухайн хүнийг хэрхэн аврах, унаж татсан хүнд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл өгч, туршилтыг бие дээр нь хийж, үзүүллээ.

Түүнчлэн гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах талаар мэдээлэл сонсохын зэрэгцээ газар хөдлөлтийн үед аюулгүй орчныг сонгох, өөрийгөө хэрхэн хамгаалах, гэрийнхээ тавилга хэрэгслийг хэрхэн бөхөлж, тогтоох,  газар хөдлөлтийн эрчимтэй бүсүүдийг мэдэж авлаа.

“ТОСК” ТӨХХК-ийн ажилтнууд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлагыг хослуулсан энэхүү сургалтад хамрагдсан нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо” хэмээн сургалтын төвийнхөнд талархлаа илэрхийллээ.