“ТОСК” ТӨХХК-ИЙН УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа өнөөдөр /2023.10.03/ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр “ТОСК” ТӨХХК-ийн Гүцэтгэх захирал Б.Эрдэнэбулган компанийн хөгжил дэвшил, бүтээн байгуулсан төсөл хөтөлбөрүүдэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, байгууллагынхаа үе үеийн түүчээ болсон ахмад ажилтнууддаа Ахмадын баярын мэнд дэвшүүллээ.

Мөн Улаанбаатар хотод хэрэгжсэн “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хороолол, аймаг бүрт баригдсан орон сууцны төслүүдийн талаар ахмад инженер, удирдлагууд сэтгэгдлээ хэлж, амжилт бүтээлийг нь үргэлжлүүлж яваа залуучууддаа үг сургаалиа хайрлаж, алдаа оноог нь засаж залруулан, улам олон төслүүдийг хэрэгжүүлэхийг ерөөлөө.