Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
- “Спортын барилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлт” БД;
- “Барилгын үе шатны ажлын чанарын удирдлага, техникийн баримт бичиг” БД;
- Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал /БД 81-111-23/, Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ /БД 81-112-23/ барилгын дүрэм;
- Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, газрын сан бүрдүүлэх, газар хөгжүүлэлт хийх ажлын техник эдийн засгийн үндэслэлийн төсөл;
- Архитектор, инженерийн орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын төсөл.
Хэлэлцсэн асуудлаас “Спортын барилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлт” барилгын дүрмийг дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.