Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор зохион байгуулж ирсэн билээ.
Тус аяны зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байхыг олон нийтэд уриалж, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.
Тэгвэл энэ удаад улс орнууд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллээс сэргийлж, хөрөнгө оруулья” уриан дор тус аяныг өрнүүлж байна. Харин Монгол Улс “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриатай 16 хоногийн аяныг орон даяар өрнүүлж эхлээд байна.
Үндэсний хэмжээнд өрнүүлж буй тус аянд “ТОСК” ТӨХХК-ийн хамт олон нэгдэж байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран холбогдох ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.
Мөн манай хамт олноос дээрх аянд иргэн бүрийг нэгдэхийг уриалж байна. Хэн нэгэн хүн эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрийн хэлбэрээр дарамтлахыг хүчирхийлэл гэнэ.
ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ БИЛЭЭ.