You are currently viewing ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Зарлах өдөр: 2014 оны 04-р сарын  16 өдөрТендер шалгаруулалтын нэр:  Монгол Улсын Засгийн Газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  аймаг бүрт “1000 айлын орон  сууц” төслийн  хүрээнд  баригдах орон сууцны барилга угсралтын  ажлын гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах тендер /4 багцтай/

Тендер шалгаруулалтын дугаар: ТОСК-ОН 2014/05

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ   КОРПОРАЦИ” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын  Засгийн Газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан  аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн  хүрээнд баригдах орон сууцны  барилга угсралтын ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг  урьж байна.

Үүнд:

Багцын дугаар

Аймгийн нэр

Хүчин чадал

Давхар болон айл, барилгын тоо

1-р багц

Орхон аймгийн              Баян-өндөр сум

315

63 айлын 9 давхар  5 орон сууцны барилга

2-р багц

Архангай  аймгийн Эрдэнэ булган сум

120

40 айлын  5 давхар    3 орон сууцны барилга

3-р багц

Ховд аймгийн Жаргалант сум

120

 60  айлын  6 давхар 2орон сууцны барилга

4-р багц

Увс аймгийн Улаангом сум

105

35 айлын  7давхар  3  орон сууцны барилга

Тендерт оролцогчид нь бичгээр хүсэлтээ  гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 1-р багц  300000  /гурван зуун мянга/,  2-4-р багцыг  200000 / хоёр зуун мянга /-н төгрөгөөр тус тус  худалдан авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр : Худалдаа хөгжлийн банк

Дансны дугаар  төгрөг  : “Төрийн орон сууцны  корпораци” ТӨҮГ    411016369

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.  Тендерийн хамт санал болгож буй  үнийн дүнгийн 1.0  хувьтай тэнцэх тендерийн  баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 05 сарын 16-ны өдрийн  10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05        сарын 16-ны өдрийн 10.30 цагт  301 тоот хурлын өрөөнд нээнэ.

Тендерийн баримт бичиг болон  бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53-3, ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ  КОРПОРАЦИ”ТӨҮГ 3-р давхар, 308  тоот өрөө,  Утас: 310841-308

Leave a Reply