Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 1” хорооллын захиалагчийг Засгийн газрын 36 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу иргэдийн дунд уламжлалт сугалааг зохион байгуулан шалгаруулсан билээ.
Энэхүү сугалаанд нийт 1545 иргэн азтан болсноос өнөөдрийн байдлаар 1300 гаруй иргэд өөрийн орон сууцны сонголтыг хийн, 300 гаруй иргэд орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг төлж сонгосон байраа баталгаажуулаад байна. Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Төрийн орон сууцны корпораци дээр өөрийн биеэр ирж орон сууцны захиалгын гэрээг байгуулах боломжтой юм. Иргэд гэрээ байгуулахдаа албан газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр (эх хуваарь) заавал авчрах ёстой бөгөөд байраа сонгосон иргэд 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлөхийг анхааруулж байна.