Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдсан 126 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гадна цахилгаан хангамж, гадна бохир, цэвэр усны шугам, гадна дулааны шугам угсралтын ажлыг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай 2015 оны долдугаар сард Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгуулан санхүүжүүлсэн билээ.
Энэхүү гэрээг дүгнэх, тооцоог нийлэх, ТОСК ТӨҮГ-аас гарсан санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусган эргүүлэн төлөх талаар ТОСК ТӨҮГ-ын дэд захирал Б.Цээпилдоржоор ахлуулсан томилолтын баг Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, Тамгын газрын дарга Ө.Сувд нартай уулзаж танилцууллаа.
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газраас дээрх санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт суулган тус ондоо багтаан графикын дагуур эргүүлэн төлөхөөр шийдвэрлэсэн байна.