“БАРИЛГАЧДЫН ӨДӨР 2022” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД УРЬЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн түүхт ой тохиож байна. Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа Та бүхэнд Барилгачдын баярын мэндийг дэвшүүлье.

Монголын барилгын салбарын түүхт ой, “Оны шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг барилга” шалгаруулах ёслолын ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 02-ны өдөр Барилгачдын талбайд болно.

Барилгачид, барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, үе үеийн ажилтнууд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Барилга хот байгуулалтын яам
  • Барилгын хөгжлийн төв

Хамтран зохион байгуулагч:

  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК
  • Монголын барилгачдын нэгдсэн холбоо
  • Монголын хот байгуулалт хөгжлийн танхим
  • Монголын барилгын үндэсний ассоциаци
  • Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо
  • Монголын архитекторуудын эвлэл
  • Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо
  • Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо