Хөдөө орон нутагт амьдардаг иргэнээс доорх асуулт ирсэн байна. Олон нийтэд хэрэгтэй асуулт тул бид онцлон хариулт, зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Асуулт: Сайн байна уу? Миний асуултанд заавал хариулаад өгөөрэй. Нөхөр бид 2 аймагт ажиллаж амьдардаг юм аа. Жилийн дараа хотод амьдрах төлөвлөгөөтэй байгаа юм. Одоо бид хоёрын цалин нийлээд 1,5 сая. Орон нутгаасаа хотод байр захиалж 8% зээлд хамрагдаж болох уу, урьдчилгаа төлбөр нь бэлэн?
Сайн байна уу? Таны асуултанд хариулахын тулд бид 2 банктай холбогдож тодрууллаа.
Болно гэж хариулж байна. Орон сууцны зээл судлах явцад таны сар бүрийн орлогыг судлахын зэрэгцээ, худалдан авах гэж буй байрыг давхар судалдаг юм байна. Харин энэ хоёр судалгааг нэг банкны хоёр салбар хамтраад хийж болдог юм байна. Өөрөөр хэлбэл та аймгийн төвийнхөө банкны салбарт хандан зээлийн хүсэлтээ гаргана. Харин таны худалдан авах гэж буй байрыг тухайн банкны УБ хот дахь аль нэг салбар нь судалдаг юм байна.
Зээлийн хүсэлтээ гаргахдаа одоо байгаа харъяаллын дагуу буюу орон нутгийн салбартаа хандан гаргах ёстой юм.
Зөвлөмж: Тэгэхээр та юуны өмнө аймгийнхаа банкны салбарт хандан УБ-т байгаа орон сууцыг 8% зээлээр авах гэж буй хүсэлтээ танилцуулаад анхны ярилцлагыг хийх хэрэгтэй. Удаад нь худалдан авах гэж буй байраа тодорхой болгоод албан ёсоор хүсэлтээ гарган зээлээ хөөцөлдөнө үү. Урьдчилгаа төлбөрөө таны зээлийг судлах банкиндаа байршуулах хэрэгтэй.
Эх сурвалж: www.mongo.mn