(976) 7288-7788     info@tosk.gov.mn

Статистик мэдээлэл

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж, 248 тоот тогтоолыг гаргасан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр “Түрээсийн орон сууцны сан”-г бүрдүүлэн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцны хороолол барих замаар тусгай хэрэгцээ шаардлагатай иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэр оронгүй болсон айл өрх, төрийн албан хаагч, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг тодорхой тооны зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр хамруулсан. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.3-т “Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг арга хэмжээг үе шаттай нэвтрүүлнэ” гэсэн заалтыг  хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 138 тоот тогтоолоор “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг баталсан бөгөөд “Түрээслээд өмчлөх гэрээ”-ний гол давуу тал нь анх удаа инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууц авч байгаа, урьдчилгаа төлбөрөө бэлэн төлөх боломжгүй иргэдэд тухайн орон сууцаа өөрийн нэр дээр  5 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэн авах боломжийг олгосон. 

“Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ын 2.2.1, 2.2.2-т зааснаар хүсэлт гаргасан иргэд нь 5 хүртэлх жилийн хугацаанд байрны үнийн 30 хувийг бүрдүүлж, үлдэгдэл 70 хувиа ипотекийн зээлд хамруулан авах, эсхүл орон сууцны нийт үнийг 5 жилд хуваан төлж барагдуулах гэсэн хоёр төрлөөр гэрээ байгуулах боломжтой.

Энэхүү журмын хүрээнд өнөөгийн байдлаар “ТОСК” ТӨХХК нь нийт “Түрээсийн орон сууцны сан”-д
шилжсэн 1512 айлаас 9 иргэн “Түрээслээд өмчлөх гэрээ”-ээр төлбөрөө бүрэн барагдуулж, өөрсдийн эзэмшилд 100 хувь шилжүүлээд байгаа бол Улаанбаатар, орон нутаг хамарсан нийт 9 байршилд 850 иргэн “Түрээслээд өмчлөх гэрээ”-г байгуулаад байна.

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ИРГЭДИЙН ТОО

Д/Д Байршил Орон сууцны тоо Т/Ө гэрээ байгуулсан иргэдийн тоо
1 Архангай 120 24
2 Увс 105 55
3 Дархан-Уул 152 89
4 Сэлэнгэ, Зүүн хараа 102 77
5 Хэнтий 120 69
6 Хэнтий 30 5
7 Хэнтий Бор-Өндөр 10 10
8 Ховд 116 49
9 Буянт-Ухаа 2 564 391
9 Хангай хотхон 223 81

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолуудаар “Түрээсийн орон сууц”-ны 1м2 талбайн үнийг тогтоосон. 

Д/Д Байршил Орон сууцны тоо 1мкв худалдан борлуулах үнэ
1 Архангай 120 1,190,000
2 Увс 105 1,250,000
3 Дархан-Уул 152 1,280,000
4 Сэлэнгэ, Зүүн хараа 102 1,250,000
5 Хэнтий 120 1,250,000
6 Хэнтий Бор-Өндөр 10 1,250,000
7 Ховд 116 1,250,000
8 Буянт-Ухаа 2 564 1,350,000
9 Хангай хотхон 223 1,880,000

2015-06-15 Засгийн газрын 248 дугаар тогтоол
2016-01-11 Засгийн газрын 38 дугаар тогтоол
2016-05-31 Засгийн газрын 298 дугаар тогтоол
2016-11-30 Засгийн газрын 169 дүгээр тогтоол
Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content