Ажлын байр: Дотоод хяналтын мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Эрх зүйч мэргэжилтэй.
- Дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, нийцлийн чиглэлээр мэргэшсэн.
- Дотоод хяналт, нийцэл, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль, тогтоомж, дотоод журам, батлагдсан бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд дотоод хяналт шалгалт хийх;
- Дотоод хяналт шалгалтын жилийн болон сэдэвчилсэн төлөвлөгөө боловсруулах, батлуулахад санал оруулах;
- Үйл ажиллагаанд нийцлийн зөрчил, эрсдэлийн шинжтэй нөхцөлийг илрүүлэх, баримтжуулах;
- Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан эрсдэлийг тодорхойлох;
- Зөрчил дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (2025 оны загвараар ирүүлэх)
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.06.08-2026.06.22-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.06.23-2026.07.07-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)