Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Архитектур, Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж мэргэжилтэй;
- Мэргэшсэн, эсвэл зөвлөх инженер зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
- Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх.
- Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Батлагдсан архитектур төлөвлөлтийн ажлын даалгаварын дагуу төлөвлөлт барилгын хийц, бүтцийг холбогдох норм, дүрмийн хүрээнд хянах;
- Хяналт хэрэгжүүлж буй хяналтын инженерүүдийг удирдлага, арга зүйгээр хангах, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулах арга хэмжээ авч ажиллах, журналд ажлын явцад гарсан зөрчлийн талаар тэмдэглэлийг хянах;
- Ажлын явцад шугам сүлжээний ажлын далдлах болон туршилт, тохируулгын ажлын явцад хяналт тавих;
- Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг тогтоосон хугацаанд дүгнэх, гүйцэтгэлийг хянах, хариуцлага тооцож ажиллах;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (2025 оны загвараар ирүүлэх)
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.05.08-2026.05.21-ний өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.05.21-2026.06.05-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.
Утас: 7288-7788 (504)