Үнийн санал авах урилга

Үнийн санал авах тухай

Үнийн санал авах тухай

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн аймгийн Батсүмбэр суманд байрлах 4112047589 нэгж талбарын дугаартай, 19000м.кв газар, Баянчандмань суманд байрлах 4,000м.кв газар, Лүн суманд байрлах 4124033716 нэгж талбарын дугаартай 3375м.кв газруудад байршлын судалгаа, байгаль орчны судалгаа, газар ашиглалтын одоогийн байдлын судалгаа хийх, орон сууцны төсөл хөгжүүлэх төлөвлөлтийн судалгаанд үндэслэн барилгажих нөөц боломжийг үнэлж эрэмбэлэх судалгаа хийх, барилгажилтийн тоймчилсон төлөвлөлт, барилгажих талбайн тоон үзүүлэлтүүдийг тодорхойлох томсгосон төсөвт өртгийн тооцоо хийх үнийн саналыг ирүүлнэ үү.  
Үнийн саналын хамт доорх материалыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

1.Компанийн танилцуулга
2.Ажил гүйцэтгэх үнийн санал
3.Ажлыг бүрэн хийж дуусгах хугацааны санал
4.Гүйцэтгэх багийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын товч танилцуулга
5.Ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлага.

Үнийн саналыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл info@tosk.gov.mn цахим хаягаар болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд авч ирж өгнө үү.