“СОЛОНГО” 1, 2” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ТӨСӨЛ

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг БНСУ,  Монгол Засгийн Газар хоорондын гэрээний дагуу 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

БАЙРШИЛ: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн өөрийн эзэмшил бүхий 5.3 га талбайд төсөл хэрэгжиж байна.  

ТӨСЛИЙН ЯВЦ

“Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5.002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн төсөл бөгөөд эхний ээлжийн 27 блок, 2.042 айлын орон сууцны барилга угсралтын ажил дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Үлдсэн 2.960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  

НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД

  • 1,250 хүүхдийн сургууль
  • 280 хүүхдийн цэцэрлэг
  • Ахмад залуучуудын хөгжлийн төв
  • Хороо, Өрхийн эрүүл мэндийн төв

АВТО МАШИНЫ ЗОГСООЛ

Нийт - 2,698 авто машины зогсоолтой байхаар төлөвлөсөн бөгөөд ил буюу гадна талбайд 1,128, зоорийн давхрын - 1,570 авто машны зогсоол төлөвлөсөн

ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • 2 өрөө – 41 м2
  • 2 өрөө 42 м2
  • 2 өрөө 46 м2
  • Нийт 4,195 (84%)
  • 3 өрөө – 47 м2
  • 3 өрөө 49 м2
  • 3 өрөө 52 м2
  • Нийт 807 (16%)

ТӨСЛИЙН ОНЦЛОГ:

Хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг тусад нь шийдсэн. Бүх барилгуудад нарны гэрэл жигд хүртээмжтэй тусах тал дээр анхаарч төлөвлөсөн. Угаалгын машин байрлуулах угаалгын өрөөг тусад нь гаргаж өгсөн.

“СОЛОНГО 1.2” ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ ?

“Солонго 1.2” төслийн хүрээнд баригдаж буй 5002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалагаруулалтыг100 хувь цахимаар явуулах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.