Үнийн санал авах урилга

Цахилгааны аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулагч сургалтын төв, байгууллага, компаниудад

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Солонго-1, 2 төслийн нэгжийн инженер техникийн ажилчдад Цахилгааны аюулгүй ажиллагааны тухай сургалт зохион байгуулах гэж байгаа тул 2026.08.21-ний дотор хавсралтад заасны дагуу үнийн санал бэлтгэн info@tosk.gov.mn хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Зорилго: Ажилчдад ХАБЭА-н мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, ажлын байрны осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулахад оршино.

Гүйцэтгэгч нь дараах ажлыг хэрэгжүүлнэ:

  1. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах
  2. ХАБЭА-н сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
  3. Сургалтын материал (гарын авлага, презентаци, тараах материал) бэлтгэх
  4. Сургалтын явцыг баримтжуулах (гэрэл зураг, бүртгэл)
  5. Оролцогчдод сертификат олгох
  6. Сургалтын үр дүнг үнэлэх

Ажлын даалгавар харах