ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЖ, БАРИЛГАЖУУЛАХ “ЭКО ЯАРМАГ” ТӨСӨЛ
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Төр хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөл. Нийслэлийн Засаг даргын 2014.05.26-ны өдрийн А/415 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоосон байршлын ГХДТ-2013/12 багцын 8 дугаар хэсэг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургууль орчмын 16.5 га хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч 2014 онд батламж авсан.
БАЙРШИЛ:Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “ЭКО ЯАРМАР” орон сууц” төсөл
ТӨСЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах
ХҮЧИН ЧАДАЛ, ТӨЛӨВЛӨЛТ
Төслийн хүрээнд 7,2 га газрыг чөлөөлж.
- Нийт 1,686 айлын 36 блок орон сууц
- 240 болон 168 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг
- 360 хүүхдийн хүчин чадалтай сургууль
ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
28,2м2-аас 134,33м2 талбай бүхий 1-4 өрөө
НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД
- 240 болон 168 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг
- 360 хүүхдийн хүчин чадалтай сургууль
“ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАРИГДСАН 1686 АЙЛЫН ОРОН СУУЦНААС
- Газраас чөлөөлж төслөөс байр авахаар тохирсон 60 иргэнд олгоно.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газар чөлөөлсөн иргэдэд цөөн тооны байр олгоно.
Үлдсэн байруудыг гүйцэтгэгч “Түм Арвижих”, “Улаанбаатар автозам, барилга констракшн” ХХК түншлэл худалдан борлуулна.
“ЭКО ЯАРМАГ” ОРОН СУУЦ” ТӨСӨЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ ?
Төсөл хэрэгжсэн байршилд байх гэр хорооллын өрх өөрийн эзэмшлийн газраа чөлөөлж, байраар солих байдлаар хамрагдана.
- Газраа чөлөөлж буй өрх байраар солих уу, байр ашиглалтад ортол түр суурьших уу гэдгийг зөвшилцөж шийдвэрлэнэ.
- Төслийн барилгаас худалдан авч болно.

