ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болох “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 328.7 сая юанаар санхүүжүүлэн хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна.
БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 9-р хороо “Ногоон нуур -1008 айлын орон сууц” төсөл
ТӨСЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын агаар, хөрс зэрэг орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад дэмжлэг болох бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг цаашид үргэлжлүүлэхэд түлхэц болох юм.
ХҮЧИН ЧАДАЛ, ТӨЛӨВЛӨЛТ
Төслийн хүрээнд 4.17 га газрыг чөлөөлж нийт 7519.2 м2 талбайд 1008 айлын орон сууцны хорооллыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл нь давхартаа 6 айлтай 21 давхар, 8 блок бүхий орон сууцны хороолол юм. Барилгын нийт талбай 84,833.6 м2 бөгөөд 2 блок газар доорх автомашины зогсоол байгуулсан. Төслийн хүрээнд газар доорхи гаражууд, инженерийн байгууламжууд, гадна зам талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай зэрэг тохижилтууд хийгдсэн.
ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- 2 өрөө - 49.95м2
- 2 Өрөө - 55.04м2
НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД
- 960 хүүхдийн сургууль -1 ш
- 240 хүүхдийн цэцэрлэг-1 ш
“ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАРИГДСАН 1008 АЙЛЫН ОРОН СУУЦНААС
- 756 орон сууцыг дахин төлөвлөлтөд хамрагдсан газраар солино
- 252 орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг түр суурьшуулна
“НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
- “Ногоон нуур -1008” айлын орон сууц төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан төсөл учир тухайн сонгогдсон байршилд байх гэр хорооллын өрх өөрийн эзэмшлийн газраа чөлөөлж, “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн 756 орон сууцыг газраар солих байдлаар хамрагдана.
- Газраа чөлөөлж буй өрх байраар солих уу, байр ашиглалтад ортол түр суурьших уу гэдгийг зөвшилцөж шийдвэрлэнэ
Төслийн хүрээнд Нийслэлийн 6 байршилд нийт 807 нэгж талбарыг чөлөөлж, 42.7 га талбайд 9,472 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Төслийг нийслэлийн 7 байршилд хэрэгжих бөгөөд нийт 42.7 га талбайд 9,472 айлын 2–3 өрөө, 46–73 м² бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Орон сууцны төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан 2027–2030 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөв.

