Үнийн санал авах урилга

Барилгын талбайн бүтээмж сайжруулах сургалт зохион байгуулагч сургалтын төв, байгууллага, компаниудад

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Ажилчдад барилгын талбайн бүтээмж сайжруулах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, барилгын талбайд ажиллах хүч, техник тоног төхөөрөмж, материалын зохистой ашиглалтыг хангаж, ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хяналтыг сайжруулах замаар ажлын гүйцэтгэлийн хугацаа, зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор, Солонго-1, 2 төслийн инженер техникийн ажилчдын хүрээнд сургалт зохион байгуулах гэж байгаа тул 2026.08.21-ний дотор хавсралтад заасны дагуу үнийн санал бэлтгэн info@tosk.gov.mn хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Гүйцэтгэгч нь дараах ажлыг хэрэгжүүлнэ:

  1. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах
  2. Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
  3. Сургалтын материал (гарын авлага, презентаци, тараах материал) бэлтгэх
  4. Сургалтын явцыг баримтжуулах (гэрэл зураг, бүртгэл)
  5. Оролцогчдод сертификат олгох
  6. Сургалтын үр дүнг үнэлэх

Ажлын даалгавар харах